Хайлтын нэрээс илүү ажлын арга барил чухал
“Бенз засвар” эсвэл “Mercedes-Benz сервис Монгол” гэж хайхад олон төрлийн газар гарч ирдэг. Сонголтоо зөвхөн үнэ, сурталчилгааны үг, сэтгэл татам амлалт бус оношилгооны дараалал, мэргэжлийн хамт олон, зөвшөөрөл авах журам, сэлбэгийн гарал үүслээр нь үнэлэх нь найдвартай. Plus Mercedes-Benz нь Улаанбаатар дахь Монголын хамгийн анхны Mercedes-Benz автомашинд мэргэшсэн засвар үйлчилгээний төв бөгөөд 1996 оноос хойш 30 жилийн турш харилцагчиддаа аюулгүйн баталгаат засвар үйлчилгээг үзүүлсээр байна.
1. Таамаглах биш, системчилсэн оношилгоо
Алдааны код унших нь оношилгооны эхлэл болохоос эцсийн дүгнэлт биш. Манай чадварлаг механикууд кодыг бодит хэмжилт, цахилгааны шалгалт, механик үзлэг, засварын мэдээлэлтэй тулгаж дүгнэлт хийнэ. Mанайх албан ёсны лицензтэй Mercedes-Benz-ийн XENTRY WIS систем ашигладаг ба засварын заавар, холболтын схем, засвар үйлчилгээний мэдээллийг нэг дор өгдөг тул бүх үйлчилгээ стандартын өндөр түвшин баримтлаж гүйцэтгэх болно.
2. Ажил эхлэхээс өмнө таны зөвшөөрөл
Сайн сервис эвдрэлийн шалтгаан, санал болгож буй ажил, сэлбэг, ажлын хөлс, татвар, хугацааг тусгасан дэлгэрэнгүй тайлбарыг өгнө. Нэмэлт гэмтэл илэрвэл автоматаар засах бус эзэмшигчээс дахин зөвшөөрөл авдаг процесс байх ёстой. Энэ нь гэнэтийн төлбөрөөс хамгаалж, аль ажлыг яаралтай, алийг нь төлөвлөж болохыг ялгана.
3. Сэлбэгийн эх үүсвэр ба тохирлыг шалгах
Original, OEM нийлүүлэгчийн эсвэл баталгаатай aftermarket сэлбэгийн аль нь ашиглагдахыг зөв сонгох хэрэгтэй. Заавал үйлдвэрлэгчийн сериал дугаар, хөдөлгүүрийн төрөл, тэнхлэгийн код, тоноглолын хувилбараар тохирлыг баталгаажуулахгүй бол гаднаасаа ижил харагдах эд анги ч буруу үзүүлэлттэй байх эрсдэлтэй. Энэ нь цаашлаад таны эд хөрөнгө болон эрүүл мэндтэй шууд хамааралтай асуудал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх юм.
4. Тайлан, зураг, үйлчилгээний түүх
Оношилгооны үр дүн, хийсэн ажил, ашигласан сэлбэг, дараагийн зөвлөмжийг нэг дор хадгалдаг сервисийг сонго. Дижитал үйлчилгээний түүх нь дараагийн үзлэгт өмнөх ажлыг ойлгох, давхар зардлыг багасгах, автомашинаа худалдах үед арчилгааг нотлоход тустай. Манай Plus MB сервис нь Mercedes-Benz -ийн Digital Service Booklet -тэй адил системийг нэвтрүүлсэн ба таны авсан бүх үйлчилгээ, сэлбэг нэг мэдээллийн санд төвлөрөн хадгалагдах болно.
5–8. Баталгаа, туршилт, харилцаа, аюулгүй байдал
Ажлын болон сэлбэгийн баталгааг бичгээр авч, засварын дараах туршилт ямар шалгуураар хийгдсэнийг асуугаарай. Техникийн тайлбарыг ойлгомжтой өгч, хуучин сэлбэгийг үзүүлж, өндөр хүчдэл, өргөлт, туршилтын жолоодлогын аюулгүй ажиллагааг мөрддөг эсэх нь мөн адил чухал. Хамгийн хямд санал бус, зөв онош ба баримттай гүйцэтгэл нийт зардлыг хянахад илүү үнэ цэнтэй.
Plus дээр үйлчилгээ хэрхэн эхэлдэг вэ?
Таны автомашиныг хүлээн авахдаа улсын дугаар, арлын дугаар, явсан километр, шинж тэмдэг болон өмнө хийсэн ажлын талаар дэлгэрэнгүй сонсож танд тохирсон зөвлөгөөг өгнө. Үзлэгийн дараа ажлыг дараалал, эрсдэлээр нь ангилсан үнийн санал илгээнэ. Таны зөвшөөрлийн дараа л ажил эхэлж, бид таны машинд аюулгүй, баталгаат үйлчилгээг чанар стандартын дагуу гүйцэтгэх болно. Дуусах үед тайлан болон дараагийн үйлчилгээний зөвлөмж ба танд автомашинаа хэрхэн арчилах талаар боловсролыг олгох болно.




